bolororgilmining@gmail.com   +976 77114555

Хүний нөөцийн бодлого, журам

         Компанийн хүний нөөцийн бодлого  нь компанийн үнэт зүйлс, зорилтот стратеги, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх, ажлын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэн, хүний нөөцийг оновчтой сонгох, өндөр мэдлэг боловсрол, ур чадвар бүхий ажиллагсдаар ажлын багийг бүрдүүлэх, тэднийг сургаж, хөгжүүлэхэд оршино.
ЗОРИЛТ

  Компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах хүний нөөцийг бүрдүүлэх, сургаж хөгжүүлэх, идэвхжүүлэх

  Хамт олны таатай уур амьсгалыг бүрдүүлж, байгууллагын соёлыг төлөвшүүлэх

  Ажлын бүтээмж,  гүйцэтгэлийг тогтмол сайжруулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх

  Ажиллагсдын ажлын гүйцэтгэлийг KPI системээр бодитоор үнэлж цалин хөлс, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох

         Манай компанид нийт 200  гаруй хүн ажиллаж байгаагийн 60% нь уул уурхайн салбарт 5-аас доошгүй жил ажилласан дадлага туршлагатай ажилтнуудаар баг хамт олноо бүрдүүлэн ажиллаж байна. Манай компанийн оператор ажилчын 40 гаруй хувь нь 2 буюу түүнээс дээш орчин үеийн өндөр бүтээлтэй техникийг эзэмших чадвартай ажилтнууд байдаг.