bolororgilmining@gmail.com   +976 77114555

Орон нутгийн харилцаа

   Үйл ажиллагаа явуулж буй Булган аймгийн Дашинчилэн сум нь 3000 хүн амтай, 250 мянган толгой малтай, сумын гол үндсэн үйлдвэр эрхлэлт нь мал аж ахуй байдаг.

   Бид орон нутгийн иргэдтэй харилцан ойлголцол, итгэлцэл дээр тулгуурлан ажилладаг. Нийт  ажиллагсдын 10 орчим хувийг орон нутгийн иргэдээс авч ажлын байраар хангаад байна. Дашинчилэн сумын ЗДТГ-тай гэрээ байгуулж дараах ажлуудыг тус тус хийсэн.

2015 онд :

- Сумын өвс тэжээлийн фондонд 2000 боодол өвс, 7.5 тонн хивэг авч өгсөн.

- Дашинчилэн сумын 230 өндөр настанд гарын бэлэг гардуулж өгөв.

- Сумын цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын санхүүжилт 16 сая төгрөг 

- Наадмын арга хэмжээний бай шагнал, 3,8 сая багийн овооны тахилга 1 сая төгрөгний хандив өгөв.

- Уурхайн нөлөөнд өртсөн айлын нөхөн олговор 1.5 сая төгрөг

- Төслийн талбайд ойрхон байрладаг 7 айлд гарын бэлэг гардуулав.

- Орон нутгаас 30 сая төгрөгний мах сүү худалдан авсан.

- Орон нутгийн 25 хүнийг ажлын байраар хангасан.

2016 онд :

-Аймгийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд 400,000 төгрөгний хувцас хэрэглэл

-Доргонот багийн малын сэг зэмийг устгаж өгөв.

-Дашинчилэн сумын хогийн цэгийг түрж цэвэрлэв.