bolororgilmining@gmail.com   +976 77114555

Нөхөн сэргээлтийн ажил

   Нийгмийн хариуцлагын хүрээнд Бага хайлааст, Ар наймган, Цагаанчулуут зэрэг төслүүдэд  2014 онд Цагаанчулуутын төсөл 90 га техникийн нөхөн сэргээлт,50 га-д биологийн нөхөн сэргээлт, 2015 онд Доргонт төсөл 6.2 га-д техник болон биологийн нөхөн сэргээлт тус тус хийж гүйцэтгэсэн ба 2016 онд 24 га-д техник, 14 га-д биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөөд байна.
 “Эвдэрсэн газрыг ургамалжуулах техникийн ерөнхий шаардлага” МNS5418:2008 стандартын шаардлагад нийцүүлэн олон наст ерхөг, согоовор, ботууль, царгас нэг наст шар арвай, 500 чацарганы мод, 150 улиас мод, 4 нарс тарьж ургуулан орон нутаг болон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүлээлгэн өгсөн.