bolororgilmining@gmail.com   +976 77114555

КРИСТАЛЛ ТОП МАЙН ХХК

     Кристалл Топ Майн ХХК нь анх 2015 оны 10-р сарын 26 өдөр "Алтан Дорнод Майнинг Сервис" нэртэйгээр үүсгэн байгуулагдсанаас хойш өдгөө 200 гаруй ажилчидтайгаар шороон ордын хайгуул, олборлолт, ашиглалт, нөхөн сэргээлт, геологийн зөвлөх, геологийн тойм судалгаа гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна.

     Манай компани нь 2015-2017 онд Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт Доргонотын Алтны шороон орд дээр үйл ажиллагаа явуулж, төслөө амжилттай хэрэгжүүлсэн бол 2017 оноос одоог хүртэл Сэлэнгэ аймгийн Баян-гол сумын нутагт Нарангийн голын уурхай дээр үйл ажиллагаа явуулж байна. Цаашид компанийн тогтвортой хөгжлийн стратегийг тодорхойлж шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

     Бид дэлхийд алдартай хүнд машин механизм нийлүүлэгч CATERPILLAR, KOMATSU болон Хятад улсын SDLG, LGMG зэрэг фирмүүдийн техникүүдээр уул уурхайн үйлдвэрлэлийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хуулийн хүрээнд явуулдаг бөгөөд жилдээ 9,000,000 м3 уулын цул ажил гүйцэтгэх техникийн хүчин чадалтай.

     Манай баг хамт олон уул уурхайн салбарт нүүрс, алт олборлолт, ашиглалтын чиглэлээр 15 жил ажилласан чадварлаг, мэргэшсэн ажиллах хүчнээс бүрдсэн ба сүүлийн 8 жил алтны шороон ордыг ашиглах, нөхөн сэргээлтийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Бид хөрс хуулалт ихтэй, ус ихтэй,  50-60 метрийн гүн хүнд нөхцөлд олборлолт явуулах шороон ордод анх удаа 4 улирал байнгын ажиллагаатайгаар ашиглалт явуулсан ба энэ нь Монголын шороон ордын түүхэнд анхдагч байсан гэдгээрээ бахардаг.

     Хайгуулын судалгааны ажлын хүрээнд "Баруун Нарангийн уурхай"-н шороон ордын хайгуул судалгааны ажлыг хийж гүйцэтгэж байна. Бид нийгмийн хариуцлага тогтвортой хөгжлийн хүрээнд уурхайн хаалтын менежментийг өндөр түвшинд хэрэгжүүлж ашиглалтанд өртсөн газрыг нөхөн сэргээлтийн стандартын дагуу хийж гүйцэтгэн орон нутагт хүлээлгэн өгдөг. Мөн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хууль, дүрэм журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа чанд баримтлан ажиллаж байна.

     Байгуулагдсан цагаас өнөөг хүртэл уул уурхайн салбарт ажиллахдаа манай компани нь дараах төслүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Үүнд:

Төслийн нэр

 Уулын цул м3

Байрлал

Төсөл хэрэгжилтийн нөхцөл

Төсөл хэрэгжсэн хугацаа

Өвөр наймган

6,814,900

Төв аймаг, Заамар сум

Ашиглалт дууссан

2012 - 2013

Бага хайлааст /дээд/

1,035,000

Төв аймаг, Заамар сум

Ашиглалт дууссан

2012 - 2013

Халзан

5,172,000

Төв аймаг, Заамар сум

Ашиглалт дууссан

2013 - 2014

Цагаанчулуут

4,318,000

Төв аймаг, Заамар сум

Ашиглалт дууссан

2014

Доргонот

4,957,000

Булган аймаг, Дашинчилэн сум

Ашиглалт дууссан

2015

Хайлааст

5,948,400

Төв аймаг, Заамар сум

Ашиглалт дууссан

2016 - 2017

Нарангийн гол

3,000,000

Сэлэнгэ аймаг, Баянгол сум

Ашиглаж байгаа

2017 - одоо