bolororgilmining@gmail.com   +976 77114555

Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд "Кристалл Топ Майн" ХХК хандивын аянд нэгдлээ

   

   Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол орны хойд болон төвийн аймгуудад үүсээд байгаа их хэмжээний ой, хээрийн гал түймэр гамшгийн хэмжээнд хүрч, түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор эхлүүлсэн хандивын аянд нэгдэж, байгаль хамгаалах үйлсэд нэмэр болох үүднээс 10 сая төгрөгийн мөнгөн хандивыг Онцгой байдлын ерөнхий газрын албан ёсны хандивын дансаар хүлээлгэн өгсөн юм. 

   Өнөөдөр Онцгой байдлын байгууллага болоод алба хаагчдад сэтгэл санааны дэмжлэг, эд материалын болон мөнгөн тусламж үзүүлж, хандив өргөсөн байгууллага, хамт олон, иргэдийн төлөөллийг  Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх болон Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, талархал илэрхийлсэн бөгөөд Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой байдлын комиссын нэрийн өмнөөс ирүүлсэн Талархалын бичгийг уг арга хэмжээний үеэр  компаний дэд захирал Н.Өлзийбаяр хүлээн авсан юм.

   Одоогийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын албан ёсны хандивын дансанд 775 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн нийт 766.713.056 төгрөгийн мөнгөн хандив цуглараад байгаа гэж ОБЕГ-аас мэдээлж байна.