bolororgilmining@gmail.com   +976 77114555

Уурхайн бэсрэг наадмыг тэмдэглэн өнгөрүүллээ

   

   Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Кристалл Топ Майн ХХК-ийн  нийт баг хамт олон, ажилтан, албан хаагчид Уурхайн бэсрэг наадмаа 2017 оны 7-р сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.  Компаний нийт ажилтныг хамарсан өргөн дэлгэр наадам болсон бөгөөд баярын арга хэмжээг үндэсний бөх, шатар, сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт зэрэг  спортын 5 төрлөөр зохион байгуулж,  бүх хэсэг нэгжүүд өрсөлдсөнөөс  Б.Амарбаатар ахлагчтай Уулын ашиглалтын хэсгийн хамт олон тэргүүлж "Шилжин явах цом" -ын эзэн боллоо. 

 

   

   Бэсрэг наадмын бөхийн барилдаанд хэлтэс, алба нэгжүүдээс шалгарсан нийт 32 бөх хүч чадал, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Уулын ашиглалтын хэсгийн бөх Б.Батбаатар тав даван түрүүлж, Уулын ашиглалтын хэсгийн бөх С.Сайнгэрэл үзүүрлэлээ. 

   Баяр наадмын үеэр тус байгууллагад олон жил үр бүтээлтэй, хамт олноо манлайлан ажилласан 19 ажилтныг шагнаснаас УУЛ УУРХАЙ ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ Жуух бичигээр 3 хүн, Монголын Залуучуудын Холбооны "Уурхайчины алдар" цол тэмдэгээр 9 хүн, захирлын нэрэмжит болон байгууллагын шагналаар 7 хүнийг тус тус шагнаж урамшуулав.

Баяр наадмын үйл ажиллаагааг амжилттай зохион байгуулж, уралдаан тэмцээнд идэвхтэй оролцож амжилт гаргасан нийт ажилчид, хэсэг нэгжүүдэд баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэхийн зэрэгцээ хамтран ажиллагч байгууллагууд болон харилцагчиддаа баярласнаа илэрхийлж, ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ