bolororgilmining@gmail.com   +976 77114555

2017-06-01 "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"

    1951 онд Олон Улсын Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос "6 сарын 1"-ний өдрийг "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" болгох уриалга гаргаснаар улс орнууд  дэмжиж, хүүхэд багачуудаа баярлуулах болжээ. Улмаар 1952 оноос Монголд анх удаа "Хүүхдийн баярын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарснаас хойш 63 дахь жилдээ энэ баярыг улс даяараа тэмдэглэн өнгөрүүлж байна. 
    Манай компаний зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан өөрийн ажилчидын 140 гаруй хүүхэд багачуудад баярын бэлэг тараан өгч баярлууллаа.